Монголын Оюутны Сагсан
Бөмбөгийн Холбооны 2017-2018 оны \”MCDAVID
Оюутны Лиг” тэмцээн өнгөрсөн Баасан
гарагт Спортын төв ордны А зааланд эхэлсэн билээ.
Уг тэмцээнд Монгол улсад үйл
ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн их дээд сургууль колежууд
эрэгтэй болон эмэгтэй баг оролцож байгаа бөгөөд тэмцээн 5 сар үргэлжлэх юм
байна.
Монголын Оюутны Сагсан
Бөмбөгийн Холбоо нь энэ жилээс шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ерөнхийлөгчөөр Монголын шинэ үе-ийн шилдэг залуучуудын төлөөлөл болох О.Тэнүүн сонгогдсон
байна.
О.Тэнүүн өмнө нь өөрийн санаачлагаар \”Эрдмийн язгуур ТББ” байгуулан хүүхэд
залуусын төлөө нийгэмд хүртээлтэй ажлуудыг хийж байсан. Мөн Монгол улсад хийгдэж
буй томоохон бүтээн байгуулалт болох \”Zaisan Hill” төслийг мөн л гардан ажиллаж байна.