Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Булган, Сэлэнгэ, Архангайн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ. Маргааш Улаанбаатар хотод цас орж, цасан шуурга шуурна хэмээн
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11
градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Баруун
аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн
зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр
хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө
8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус
дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Төвийн
аймгуудын нутгаар: Ихэнх нутгаар цас орж,
цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим
газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12
градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Зүүн
аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар,
өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш
эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Хэнтийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад
нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Отрын
нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга
шуурна.Салхи баруун өмнөөссекундэд 5-10метр, өдөртөө
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19градус, өдөртөө
7-9градус хүйтэн байна.
Говийн
аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд
хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс
хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар
шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.