Монголд
гурван ээлжээр хичээллэдэг 28 сургуулийн 10 мянга орчим сурагч байгаа талаар Нийслэлийн
Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлж байсан. Бодит байдал ийм байхад нэг
сургуулийг 8-10 тэрбум төгрөгөөр барьдаг нь хаанахын жишиг вэ? Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт төсөв
хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд
хөндсөн юм. Тэрээр, \”10 тэрбум төгрөгийн үнэтэй, найман тэрбум төгрөгийн үнэтэй
сургуулиуд орж ирж байсан шүү. Концессийн өртөгтэйгөөр барьсан байдаг. Тэр одоо
10 тэрбум төгрөгөөр барьсан болохоор алтаар барьсан сургууль юм уу, ямар учир
байна. Эсвэл сургууль доторх тоног, төхөөрөмжтэй, багшийнх нь орон гэртэй нь
барьж байгаа юм уу” хэмээн төсвийн
хуваарилалтын бас нэг гажгийг шүүмжилсэн юм. Хөрөнгө, мөнгө тааруу манай орны
хувьд төсвийн хуваарилалтыг хянадаг болмоор юм.

\”Говь-Алтай
аймагт таван тэрбум төгрөгөөр дээд сургууль барихаар болсон ч жил бүр 500 сая
төгрөгийг төсвөөс олгож ирсэн. Ингээд тооцохоор тэр сургууль 5 жилийн дараа
ашиглалтад орох юм байна л даа” хэмээн тэрээр төсвийн хуваарилалтын талаар
шүүмжлэлтэй хандсан юм.