Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа
-Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны өнгөрсөн 2017
оны ажлыг дүгнэж ярина уу ?
-Ажил олгогч
эздийн нэгдсэн холбоо өнгөрсөн 2017 оныхоо ажлыг дүгнээд энэ 2018 оныхоо ажлыг
эхлүүлээд явж байна. Бидний хувьд 2017 он маш хүнд хэцүү ийм жил болж өнгөрлөө. Гэхдээ
нөхцөл байдал хүнд байсан хэдий ч манай холбооны гишүүн байгууллагууд ажил
олгогчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Монгол улсын төсөвт төлөх ёстой татвар
болон зарим орлогууд тасарч байсан боловч нийгмийн даатгалын шинэтгэл бусад
татварыг давуулан биелүүлж чадлаа. Бид энэ зорилгоо нэр төртэй биелүүлсэн
гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ өнгөрсөн он бол манай холбооны
хувьд тийм таатай сайхан жил байсангүй. Хүнд хэцүү жил байлаа. Олон мянган аж
ахуйн нэгж жижиг дунд үйлдвэрлэгчид ялангуяа хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчид
үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоолоо. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсооно гэдэг нь
бүрэн дампуурсан гэсэн үг биш юм. Ямарч байсан бид эдийн засгийн нөхцөл байдал
сайжиртал үйл ажиллагаагаа явуулж ажилчиддаа түр хугацаагаар чөлөө өгч
амраагаад янз бүрийн хэлбэрээр нийгмийн даатгалыг нь төлж ирлээ. Өнөөдөр ийм аж ахуйн нэгж хөдөө орон нутагт гэхэд 30 гаруй мянга байна. Тийм учраас бид энэхүү хүнд хэцүү 2017 оныг үндсэндээ шаргуу хөдөлмөрийн үр дүнд даван тууллаа.
Ирж буй 2018 оны хувьд бид
зорилго бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Өнгөрсөн оны хувьд манай ажил олгогчдын зүгээс гишүүд дэмжигдийнхээ төлөө хийсэн гол ажил нь юу вэ гэхээр Засгийн газраас ОУВС-тай байгуулсан
хэлэлцээрийг яаж зөв даван туулах вэ
мөн үүнтэй холбоотой учирч болох хүндрэлүүдээс хувийн хэвшлийн аж ахуйн
нэгжүүд яаж гарах вэ гэдэг тал дээр үйл ажиллагаагаа явуулсан. Бид өнгөрсөн оны
4, 5 сараас өөрийн гишүүн байгууллагуудийг дэмжин ажилласан. Мөн албан захидал бичиж цахим
мэдээллийг тараалаа. Харин энэ 2018 оноос ОУВС-тай тохиролцсон орлогын албан
татвар болон онцгой албан татварууд нэмэгдэх нь нэгэнт тодорхой боллоо. Энэхүү нэмэгдэл татварууд бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө гэдгийг бид сайн ойлгож байна. Тийм учраас үүнийг шүүмжилж суух биш үүнийг
хэрэгжүүлхийн төлөө манай холбооны гишүүд анхаарч ажиллах шийдвэр гаргасан. Бид өнгөрсөн оны 5-р сараас
эхлээд 2018 оны санхүүгийн төлөвлөгөөндөө эдгээр өөрчлөлийг тусгасан. Нэгэнт
монгол улс олон улсын өмнө үүрэг хүлээсэн энэ үед ажил олгогчид эсэргүүцээд хар пиар хийгээд явж байж таарахгүй юм. Тийм
учраас хөрөнгө мөнгөөрөө эрсдэл үүрээд бизнес хийгээд явж байгаа хүмүүст энэ бэрхшээлийг
ухаалаг давж гарах хэрэгтэй гэсэн үүрэг даалгаварыг өгсөн. Монголын ажил олгогч
эздийн холбоо тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэ хуулийн нэмэлт
татваруудыг үндсэндээ өөрийн зорилго чиглэлдээ тусгасан байгаа. Энэ чиглэлээр татвар тооцоог нь хийхэд бэлэн болоод явж байгааг
хэлэх хэрэгтэй.
2018 оны хувд бид өөрийнхөө үйл ажиллагааг юунд анхаарх вэ
гэдгийг саяхан холбооны удирдах зөвлөл дээрээ ярьж тохирлоо. Энэ онд бид асар их том
зорилтууд тавилаа. Бид энэ нийгмийн даатгалтай, тэтгэвэр тэтгэмжтэй мэргэжлийн боловсролтой хөдөлмөр эрхлэлттэй
холбоотой эрх зүйн орчинг үндсэндээ бүгдийг нь шинэчлэн ажиллана. Энэ чиглэлээр
бид ЗГ-тай хамтарч ажиллах болно. Энэ хүрээнд
бид хөдөлмөр эрхлэлтийг илүү таатай болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ чиглэлд
хийх ажил бол бидний хувьд асар их том зорилт болоод байгаа бөгөөд энэ ажлыг
бид гишүүд дэмжигчдийнхээ оролцоотой
тэдний байр суурь саналд үндэслэн гаргана. Эрх зүйн орчныг мөн сайжруулан
ажиллах болно. Бидний хамгийн гол анхаарал тавьж буй хууль бол хөдөлмөрийн
тухай хууль байна. Энэ хуулийг шинэчлээд УИХ-д энэ оны 4-р сард өргөн барина. Хөдөлмөрийн тухай хууль бол ажил олгогч хүмүүст ажлын байр бий болгох цалин хөлс зэрэг олон ажлуудыг санаачлан
хийж хэрэгжүүлэх ач тустай. Үүний гол
учир утга нь юу вэ гэхээр ажилгүй хүнийг зүгээр тэжээн тэтгэх биш ажил хийлгүүлж, амьдарлаа дээшлүүлж, бизнес хийе гэсэн хүмүүсийг дэмжих тал дээр хөдөлмөрлөлтийн
санг нэмж ажиллуулаачээ гэсэн саналыг бид Засгийн газар хатуу тавьж байгаа. Тэр
утгаараа хөдөлмөр эрхлэлтийн сан нь ажилгүй хүнийг тэжээн тэтгээд л гэртээ сууж байхад нь тэтгэлэг өгдөг ийм байж болохгүй гэж үзэж байгаа. Энэ чиглээр бид цаашдаа илүү идэвхитэй
ажиллах болно.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн ажлыг бид бүхэн зөвхөн нэг яамны хүрээнд
засаг дарга аймгийн хүрээнд яриад орхих биш хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэдэг
чинь нэг айл өрх иргэн дээр очиж тусч байх ёстой гэсэн саналыг иргэн өөрөө хариуцлалтай байх ёстойг
гэсэн ийм чиглэл рүү өөрчилье гэсэн байр суурьтай байгаа. Хөдөлмөр эрхлэлийг
дэмжих хууль бол монгол хүнийг хөдөлмөрт
бэлтгэх биеэ дааж ажиллах мэргэжил эзэмших орлоготой байх өөрийнхөө амьдарлыг
сайн сайхан авч явах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой том хууль учраас бид үүнд
маш их ач холбогдол өгч байна. Дээр нь мэрэгжлийн боловсролыг шинэчлэх асуудал
дээр бид бас санал санаачлагаа боловсруулаад явж
байна. Мэргэжлийн боловсрол сургалтын хууль гэдэг маань монгол улсын иргэн
15-24 насны залуучуудыг хэрхэн яаж мэргэжил эзэмшүүлэх, ажлын байран
дээр чадварыг нь яаж сайжруулах, үүний тулд ажил олгогч сургууль болон тэр
элсэн орж байгаа сургуультай яаж хамтарч ажиллах вэ, дадлагыг нь яаж хийлгэх вэ, төгсөхөд нь тэр хүүхдийн эзэмшсэн
мэргэжлийг ажил олгогчид яаж үнэлэх вэ, нэгэнт сургууль төгсөөд ирсэн хүнийг
ажлын байран дээр аваад мэргэжлийн зэрэг олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шинэ хууль
юм. Тиймээс энэ хууль нь маш их чухал. Гэтэл зарим байгууллагууд мэргэжлийн боловсролын
тухай хуулийг сургуулийн тухай хууль гэж ойлгоод байдаг. Энэ бол сургуулийн
тухай хууль биш, жирийн иргэн хүнийг мэргэжлийн боловсролоор дамжуулан
жинхэнэ мэргэжлийн ажилчин болгож, ажлын
байрны шаардлагад зориулж гаргадаг ийм хууль юм. Үүнээс гадна бид түрүүн дурьдсан нийгмийн
даатгалын багц хуулийг шинэчлэх асуудлыг маш эрчимтэй ярьж байна. Олон хуулийг манай
ажил олгогч эздийн холбоо бодлогын хүрээнд
хийж хэрэгжүүлэхээр ажиллах болно.
-Өнөөгийн байдлаар манай улсын татвар болон зээлийн
орчин нөхцөл ямархуу хэмжээнд байна гэж та үзэж байна вэ?
-Татварын бодлого,
зээлийн орчин бол өнөөдөр бизнес эрхлэгчдийн байнгын анхаарлыг татсаар ирсэн
маш чухал сэдэв байдаг. Ерөөсөө зөв
татварын бодлого зөв зээлийн орчин бүрдүүлж байж улс орон хөгждөг. Хувийн
хэвшил баялагаа бүтээдэг. Тэгж байж татвараа төлөөд улс орныхоо хөгжлийг
хангадаг ийм дэг жаягтай байдаг. Бид нарын хувьд татварын бодлогыг уян хатан
байгаасай гэж хүсдэг. Монгол улсын хувд татварын бодлого маш их тогтворгүй
байдаг гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр татвар төлдөггүй компани аж ахуйн нэгж гэж
нэг ч байхгүй. Хамгийн гол нь энэ орчин хэвийн тогтвортой байх ёстой. Тэгвэл аж
ахуйн нэгжүүдэд маш сайнаар нөлөөлнө. Гэтэл өнөөдөр манайд нэг ЗГ гарч ирээд
нэг төсөв батлахдаа ард талд нь янз
бүрийн хэлбэрээр татвар нэмээд баялаг бүтээж буй бизнесийн хүрээнийхнийг
дарамтлаад ард түмнийг болон монгол
хүнийг тайван ажил хийлгэх, тайван бизнес хийх, өөрийн орлого зарлагыг зөв
тооцоолох тийм боломжийг олгохгүй байна.
Тийм учраас бид татварын орчинг их байна бага байна гэж хэлэхээсээ илүү хамгийн
гол нь тогтвортой байлгаачээ гэж хүсээд байгаа юм. Татварынхаа хууль дүрмийг ерөөсөө битгий
байнга өөрчлөөчөө гэж хэлмээр байна. Ерөөсөө энэ тогтвортой татварын орчинг
монголчууд 10 жил хэвээр нь байлгаж болохгүй нь үү яагаад ийм хэвийн байж
болдоггүй юм бэ гэж асуумаар байна. Жил
болгон л энэ татвар гэдэг зүйл маань өөрчлөгддөг. Нэмүү өртгийн татварын 20
хувийг буцааж өгдөг гэж ЗГ ярьдаг ч өнөөдөр тэр 20 хувиа буцааж авсан иргэн
хаана ч байхгүй байгаа. Хоёрхон хувиа ч буцааж авч чадахгүй баримтаа шалгуулж
бүртгүүлж чадахгүй хохирчихоод явж байгаа ард иргэд зөндөө байна. Тийм учраас
татварын орчноо бид их бага гэхээсээ илүүтэйгээр тогтвортой байлгах хэрэгтэй
байна. Үүнийг ингэж хамаа намаагүй дураараа хөдөлгөөд байдгаа болиочээ гэж
хэлмээр байна. Хоёрдугаарт Монгол улсад анхаарал татаж буй хамгийн том асуудал
бол өр зээлийн асуудал байна. Өнөөдөр монгол улсад өргүй иргэн байхгүй байна.
Өргүй компани байхгүй. Тэр бүү хэл өргүй сургуулийн сурагч байхгүй байна. Их
дээд сургуульд сурч байгаа бүх оюутан өр зээлтэй байна. Тэтгэвэрт гараад байгаа
тэтгэвэрийн хөгшчүүл бүгдээрээ банкны зээлтэй сууж байна. Аж ахуйн нэгж пүүс компаниуд банкны өртэй
байна. Зээлийн асуудал өрийн асуудлыг монгол улс ухаантай шийдэж, сорон мөлжсөн мөнгө хүүлсэн ийм бодлогоос
татгалзах ёстой гэмээр байна. Тэгээд ч энэ асуудал гол монгол улсад өгч байгаа
өгөөж нь бага юм. Өнөөдөр монголын банкнуудаас төрийн банкнаас бусад нь
бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалтын банкнууд байгаа. Гадаадын хөрөнгө
оруулалтын банкуудын бүх эзэд нь гадны хүмүүс байдаг. Тэнд байгаа хадгаламжийн
бараг 90 хувь нь гадны хөрөнгө
оруулагчдын гадаадын мөнгө орж ирээд гадаадад бага хүүтэй хадгалахаасаа
зугтаалгаад монголд оруулж ирээд өндөр хүүтэй хадгалуулаад монголчууд бид
нараар хүүгий нь төлүүлээд тэрний ашгийг нь аваад сууж байна. Ийм нөхцөлийг бид
эргэж харах ёстой. Үүнийг шийдхийн тулд монгол банкнытухай хууль болон банкны
тухай хуулиар зохицуулах ёстой. Гэтэл өнөөдөр банкны тухай хуулийг хэлэлцэж
байгааг харахад төв банк нь өөрийнхөө тухай хуулийг хамгаалаад өөртөө шийтгэл
оруулж ирэхгүй хууль батлаад яваад байна. Монгол банкны тухай хуулийг монгол
улс төрийн бодлогын хэмжээнд авч үзэж монгол хүнийг дэмжсэн хүүгийн бодлогоо
дэмжсэн ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж бид
өрийн дарамтаас бүгдээрээ гарна. Өөрөөр бол энэ өр зээлийн асуудлыг шийдэж
чадахгүй гэж бодож байна. Тиймээс бид одоо УИХ дээр санхүүгийн хуулийг маш зөв
ухаалаг гаргах шаардлагатай байна. Монгол орны эдийн засаг өсч байхад 11 хувийн
хүүгээр барьж байдаг нь утгагүй юм. Үүнд УИХ ул суурьтай хандмаар байна.
Хамгийн гол нь эдгээр хууль тогтоомжууд монгол хүнд өгөөжтэй байна уу гэгийг
бодолцож гаргах ёстой. Монгол улсын УИХ
өнөөдөр өөрсдийнхөө томилсон монгол банкныхаа удирдлагтай хариуцлага тооцож
чадахгүй юм бол Монгол банк гэж байхын хэрэг юу байгаа юм бэ? Тиймээс тэр монгол банканд төр өөрөө бодлогоо
тодорхойлж явах хэрэгтэй байна . Гэтэл өнөөдөр гадны улсууд манай банкны бодлогыг тодорхойлоод явж байна.
Энэ талаар би УИХ-ын гишүүд болон холбогдох хүмүүс анхаараасай гэж бодож байна.
Бид энэ өрийн тухай асуудал зээлийн тухай асуудлыг ярьж байгаа бол эхлээд
бодлогоо хуулиа зөв болгож байж монгол улсыг босгож ирнэ.
-Манай улсын жижиг дунд үйлдвэрлэгчид гадаад зах
зээл дээр гарах боломж нөхцөл өнөөдөр ямаршуу хэмжээнд байна вэ?
-Өнөөдөр дэлхий ертөнц
глобалчлагдаж байна гэж ярьдаг. Глобалчлалаас монгол улс өнөөдөр хожсон зүйл тун бага байна. Гэхдээ
глоболчлалд бид орохоос өмнө манай ард
түмний амьдрал дордчихоод байна. Дэлхий дээр глобалчлалыг дэмжсэн 166 орноос
160 нь ядуурсан тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр глобалчлал гэдэг зүйл маань
өөрөө хүн төрөлхтөнд сайн зүйлийг авчирсангүй. Глобалчлал Монголчууд бидэнд
ганцхан сайн зүйлийг авчирсан, тэр нь юу вэ гэхээр дэлхийн зах зээлийг бидэнд
нээж өгсөн. Тухайлбал Европын холбоо өнөөдөр 7200 нэр төрлийн барааг татваргүй
тоо хэмжээний хязгааргүй оруулах боломжийг бий болгож өгсөн. Мөн манай улс
Японы ЗГ-тай гэрээ байгуулж тэд манай 3400 гаруй барааг гаргах эрхийг нээгээд
өгсөн. Мөн АНУ-тай худалдааны хэлэлцээрүүдийг байгуулсан. Энэ нь манай жижиг
дунд үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээл гарах боломжийг бидэнд нээж өгч байгаа
юм. Тэгэхээр ЗГ хэлэлцээр хийгээд энэ бүх гэрээг гаргаад байна гэсэн үг биш юм.
Манай жижиг дунд үйлдвэрлэгчид болон ЗГ энэ гэрээг хамтарч байгуулсан юм бол
бид үүний дагуу ажиллах ёстой. Жишээ нь халгай шампунь байна. Үүнийг монгол
эмэгтэй Японд анх гаргасан. Яг үүн шиг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах
зээл дээр гаргахын төлөө бизнес эрхлэгч болгон тэмцэх ёстой. Одоо бид нар ингээд
харахад хамгийн наад зах нь бидний сайн мэдэх
манай ааруул байна. Ааруулыг Өвөр монголын хэрэглэгчид худалдаж авахад бэлэн
байна. Гэхдээ тийм том хэмжээний болхи ааруул биш нимгэн ааруулыг авьяа гэж
байна. Бас Японы тал монгол төмсийг жилд 2 сая тонноор авья гэж байна. Гэтэл
манайд жилд 2 сая тонн төмс нийлүүлэх
компани аж ахуйн нэгж алга. Тиймээс бид ингэж хоорондоо биенийгээ муулж шүүмжилж
суухын оронд улс орноо хөгжүүлхийн төлөө нийлж хамтарч ажилламаар байна. Мөн
түүнчлэн ноосон бүтээгдэхүүн ноолууран бүтээгдэхүүн, чацаргана, архи зэрэг
бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой. Үүнийг гадагшаа
гарах тал дээр монголчууд бид зүтгэх ёстой.
Ингэж байж бид хөгжинө. Эх орноо босгож ирнэ. Жишээ нь хөөсөнцөр
хавтангийн үйлдвэр оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр нь Хятадад
үйлдвэрлэсэн хөөсөнцөр хавтангаас хоёр дахин үнэтэй байвал хэн ч тэр хавтанг нь
авахгүй. Тиймээс бид үнээрээ чанараараа
өрсөлдөж байж л өрсөлдөж хөгжих боломжтой. Засгийн газрыг мянга шүүмжлээд яах
юм. Ер нь засгийн газар муу байна гэдэг чинь сонгогч бидний буруу. Бид энэ
Засгийн газар УИХ-ын гишүүдийг сонгож гаргачихаад эргээд тэд нарыг муулж байгаа
бол сонгогч та өөрөө муу байна гэсэн үг. Та өөрөө хариуцлагагүй байна гэсэн үг.
Хамгийн энгийн жишээ гэвэл энэ утааны асуудал байна. Утааг Ерөнхий сайд болон
хотын дарга хоёр утааг бий болгочихоод байгаа юм уу? Бид нар өөрсдөө л гал түлж
нүүрс түлэн хотоо нэлэнхүйд нь утаа болгочихоод байна. Үүний төлөө бүгдээрээ
тэмцэж утааны асуудлаа шийдэх хэрэгтэй. Тиймээс энэ хамтын хариуцлагыг үргэлж
ярих ёстой. Өнөөдөр монголчууд дэлхийд гологдож байна. Монголын байгаль биш,
монголын баялаг биш монгол хүн өөрөө дэлхийд гологдож байна гэдгийг ойлгох цаг
нь болсон.
-Та өмнө нь хэвлэлийн бага хурал дээр төр засгаас
хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих тал дээр бага анхаарч байна гэж ярьж
байсан. Одоо энэ тал дээр ямар нэгэн ахиц гарч байна уу?
-Бид нар өнөөдөр
төр засгаас хүсэж байгаа юм бол хөрөнгө мөнгө бишээ. Бид нар төр засгаас зөв
бодлогын дэмжлэг л хүсч байгаа юм. Хууль эрх зүйн орчноо шударга эрүүл
болгоочээ авлигал хээл хахуульгүй орчинг бий болгож монгол хүнд амьдарлын тэр
нөхцөлийг бий болгоочээ бодлогын орчноо зөв болгоочээ л гэж байгаа юм. Төрийн
албан хаагчдынхаа бизнесийнхэнд хандаж байгаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна.
Жишээлхэд ЗГ нь өөрөө бизнесээ хөгжүүлье, зам тавья, барилга барья гэхэд монгол
банк нь бодлогын хүүгээ өсгөөд байвал энэ
чинь төр засгийн нэгдмэл бодлого биш шүү дээ. Замын салбарт ЗГ ач холбогдол өгч сургууль
цэцэрлэг тэр салбарт мэргэжлийн хүнийг нь бэлдэж ийм замаар хамтарч ажиллах
хэрэгтэй байна. Түүнээс биш бид нар төр засгаас тусгай хангамж элдвийн зүйл огт
хүсээгүй. Тиймээс энэнийг тэд маань зөв ойлгож тэр эрүүл шударга орчин нөхцлийг
нь бүрдүүлж өгөөчээ л гэж хэлж байгаа юм.
-Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос ирэх 2018
онд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Бид нар 2018 оны
хувьд хөдөлмөр эрхлэлт , хууль эрх зүйн орчин нийгмийн хангамж мэргэжилтэй
боловсон хүчин бэлтгэх тал дээр монголын нөхцөлд зориулаад сайжруулая, зах
зээлийнх нь зарчимд нийцүүлэе бусад оронд хэрэгжиж байгаа тэр зарчимыг авч
хэрэгжүүлэе гэж бодож төлөвлөж байна. Өнөөдөр мэргэжлийн боловсролын салбар
туйлын хангалтгүй байна. Хүмүүсийнх нь боловсрол социализмийн үеийнхээс муу
байгаа энэ нөхцөлд үүн дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар монголын ажил олгоч
эздийн холбооны гишүүдийг чадавхжуулая жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсээ
дэмжиж, бизнесийг томруулая гэж төлөвлөж байна. Хэрвээ ингэхгүй бол сум болгонд
5 хүнтэй талхны үйлдвэр ажиллуулаад
дампуурдаг шиг юм болоод байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж гишүүд дэмжигчдээ дэмжиж ажиллах тал дээр энэ онд бид
маш эрчимтэй ажиллана. Мөн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч
ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлэр бид үйлдвэрчний эвлэл болон ЗГ-тай
хамтран ажиллахаар төлөвлөж байна. Бидний хувьд гишүүд дэмжигчидээ дэмжихэд
чиглэсэн маш олон ажлуудыг хийнэ. Яагаад гэвэл 2019 оноос бид ОУВС, Дэлхийн банкний
элдвийн шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ. Тийм учраас үүнд одооноос
бэлтгэхийн тулд бид маш эрчимтэй ажиллах шаардлага тулгарч байна.2018 он бол
бидний хувьд гомдож гутарч суудаг он байх биш, өөрсдийгөө хөгжүүлхийн төлөө
явах тийм он жил байх ёстой гэж хэлмээр байна.
-Хувийн хэвшилд ажлын байр хэр нэмэгдэж байна вэ?
-Өнөөдөр хувийн
хэвшилд цоо шинэ урьд өмнө ерөөсөө байгаагүй сайн ажлын байрууд олноор бий болж
байна. Зөвхөн энэ онд гэхэд ажлын байрны талаар мэдээлэл өгдөг хоёр веб хуудас
нээгдсэн байгаа. Түний нэгэнд нь 12 мянга, нөгөөд 13 мянган ажлын байр байна.
Гэтэл тэрэн дээр тэнцэх хүмүүс тэр бүр
алга , бас тэрэн дээр очиж ажил хийх хүсэлтэй Монгол хүн ч цөөн байна. Тиймээс
аргаа бараад ажил олгогчид маань гадаадын хүн авч ажиллуулах тал дээр хүрч
байна. Бид энэ оны 4-р сараас эхлээд 48 мянган ажлын байр бий болгоно гэж
төлөвлөөд байна. Энэ 48 мянган ажлын байрны 22 мянган ажлын байран дээр
мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс хүмүүс авахаар төлөвлөөд байгаа. Харин
10-д мянгийг нь хөдөлмөрийн зах зээл дээрээс авна. Мөн 5,6 мянгийг нь их дээд
сургууль шинээр төгсөж буй хүмүүсээс
авахаар тооцоолоод байна. Тэгээд цаана нь 7-8 мянган ажлын байр үлдэж
байна. Удахгүй хавар болж барилга, уул
уурхайн их бүтээн байгуулалтын ажлууд эхлэнэ. Бидэнд бол ажлын байр хангалттай
байгаа. Харин энэ ажлын байран дээр тэнцэх монгол хүн байна уу гэдэг огт өөр
асуудал юм. Монгол хүн өнөөдөр ажил хийж байж л амьдарна шүү гэдгээ хатуу
ойлгох хэрэгтэй. Зах зээлийн нийгэм гэдэг бол өөрөө их хатуу нийгэм. Манай
монгол ардын зүйр үг байдаг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Энэ үг чинь энэ зах
зээлийн нийгэмд тохирсон мэргэн үг юм. Тийм учраас ажил хийж байж амьдарна,
ажил хийж байж амьдарлаа сайжруулна
гэдгийг монгол хүн бүр ойлгох хэрэгтэй байна.
Ж.Батдорж