Нийслэлийн эрүүл мэндийн газраас
өгсөн мэдээллээр томуу, томуу төст өвчний өвчлөл өнгөрсөн долоо хоногтой
харьцуулахад 3-4 хувиар буурсан гэдгийг мэдээллээ. Үүнийг дагаад дүүргийн
эмнэлгүүд ачаалал 30-40 хувиар багасжээ. Дэгдээд буй томуугийн өвчлөл нь 4-6
төрлийн вирусээр үүсэгддэг аж. Чухам ямар төрлийн вирусээр халдварласан бэ
гэдгээс хамаараад эмчилгээ, асаргаа өөрийг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Түүнчлэн томуугийн дэгдэлт ирэх хоёр, гуравдугаар сард дахин ихсэх хандлагатай
байгаа тул эцэг эхчүүдийг анхаарал халамжаа бууруулахгүй байхыг санууллаа.
Томуу, томуу төст өвчний 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Эмч
мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хүүхдээ дулаан хувцаслаж амин дэмээр баялаг хоол
хүнс өгөх, орчны эрүүл ахуйгаа цэвэр байлгахын зэрэгцээ асаргаа сувилгааг хийж,
дархлааг нь дэмжих арга хэмжээ авахыг зөвлөж байна.