Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны улс орнууд руу дүрвэн ирж байгаа олон мянган исламын шашинтнуудын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр Германы \”Welt 24” сонинд өгсөн ярилцлагадаа \”Миний бодлоор исламын шашинтнууд сайн сайхан амьдралын төлөө Европын улс орнууд руу тэмүүлж байна. Тэд бол дүрвэгчид биш, тэд бол исламын булаан эзлэгчид\” гэж хэлжээ. Виктор Орбан цааш нь хэлэхдээ Унгар улс дахин улс орондоо исламын дүрвэгчдийг хүлээн авахгүй гэсэн байна. Унгарын Ерөнхий сайд Европын орнуудад ирж байгаа исламын шашинт цагаачдыг дахин хүлээн авахгүй байхыг бусад Европын улс орнуудад уриалжээ.
Ж.Батдорж