Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 градус, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын саваар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. |