Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилга /
- Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
- \”Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай
- Ой тэмдэглэх тухай / Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг /
- НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
– Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг батлах тухай
– Нийслэлийн эдийн засгийн 2016 оны зорилтыг батлах тухай
– Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
– Нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
– Нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
– Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай
– \”Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” батлах тухай
– Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан зарлах тухай
- Шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.