Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ
сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал
нь Унгар талын Монгол Улсад хийж Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн яриа хэлэлцээр хийнэ. Мөн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их хурлын дарга З.Энхболд нарт бараалхана. Түүнчлэн Монгол-Унгарын
бизнес форум болох юм. Унгарын Ерөнхий сайдыг дагалдан манай оронд тус улсын
Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд,
Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар болон 40 компанийн 60 орчим
төлөөлөгч зочлох бөгөөд бизнес форумд оролцох юм.