Мэргэжлийн
сумогийн энэ сарын 13 дахь өдөр нэг ч унаагүй тэргүүлж ява озэки Котошёогикү
өнөөдөр маэгашира Тосоношиматай оноолт таарч барилдлаа. Улмаар маэгашира Тоёоношима өрсөлдөгчөө тотари мэхээр өвдөг
шороодуулав. Ингэснээр энэ башёд унаагүй бөх үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл энэ башёд
түрүүлэх бөх эцсийн өдөр л тодрох шинжтэй боллоо. Нэмэлт барилдаанууд ч гарч
магадгүй юм. Манай аваргууд нэг унаатай байгаа. Озэки Котошёогикү ч тэдэнтэй тэнцэж, энэ сарын башёг улам л
сонирхолтой болгож байна.