Чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр тавдугаар сарын 25-26-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болон 23 дахь удаагийн Сассаригийн “А” зэрэглэлийн ОУТ-ий 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа тэрбээр тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ганцаараа оролцож, нийт гурван барилдаан хийж аваргын тавцанд зогсов.
С.Ганбаяр нь олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Д.Оюунболд агсны унаган шавь бөгөөд З.Ойдовын нэрэмжит ОУТ-ий алт, мөнгө, Өсвөр үе, Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа дараалан түрүүлж байсан юм байна.