Солонгос улсын Тэжон хотын шүүх тус хотын нэгэн дээд сургуульд сурдаг Монгол улсын иргэн, 21-н настай эрэгтэй Б-гийн хэргийг шүүж, түүнийг 10-н сая воноор торгосон шийдвэр гаргажээ.
Оюутан Б нь өнгөрсөн оны 9-р сард нутаг нэгт эрэгтэй, 21-н настай эрэгтэй А-гийн гэрт зочноор очсон байхдаа \”Би бол ижил хүйстэн, хамтдаа насанд хүрэгсдэд зориулсан кино үзье\” хэмээн хүч хэрэглэн хувцсыг нь тайлж, биеийг нь тэвэрсэн хэрэг үйлдсэн ажээ.
А нь цагдаа дуудахад тэрээр гэрээс нь зугатаан гарч явсан ба улмаар гудамж цэвэрлэж байсан үйлчилгээний ажилтан Солонгос иргэнд уураа гаргаж, түүний хоолойг боон газар унагаасан байна.
Мөн оюутан Б нь түүнийг саатуулахаар ирсэн цагдаагийн ажилтны биед гар хүрч, түүнийг зургаан долоо хоног эмчлүүлэх гэмтэл учруулсан юм байна.
Mglradio.com