УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаад багагүй хугацаа өнгөрч
байна. Түүнээс ямар шалтгааны улмаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз
мэтгэлцээнд дуудах болсныг лавлатал \”Миний бие УИХ-ын гишүүний бүрэн
эрхийндагуу хуулийн төсөл санаачилж Засгийн газраас санал авахаар албан
бичиг хүргүүлж байсан.
Гэвч ЗГХЭГ-аас миний санаачилсан хуулиудыг хүлээн
зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн хариу ирүүлсэн. УИХ-ын гишүүний хувьд
хууль санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлэхэд урд өмнө нь ч, одоо ч
дандаа татгалзсан хариу ирүүлдэг. Гишүүн болсноосоо хойш би 32 хууль
санаачилсан байна. Бараг бүгдийг нь Засгийн газар дэмжихгүй, зөвшөөрөхгүй
гэсэн. Үүнээс ганцаараа болон хамтарч 7 хууль батлуулсан. Гэхдээ Засгийн газар
бусдыг нь яагаад дэмжихгүй байгааг би ойлгохгүй байна. Энэ бол цэвэр хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байна гэж
харж байна.
Аливаа хуулийг санаачилж
боловсруулахад ганц УИХ-ын гишүүн бус маш олон эрдэмтэн судлаачдын хөдөлмөр,
олон удаагийн хэлэлцүүлэг, ард иргэдийн оролцоо нөлөөлдөг. Иймээс олон нийтийн
өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор, нөгөө талаар ард
түмэнд бодит мэдээллийг өгч, Засгийн газраас хуулийн төсөлд санал өгөхдөө хэт
хөнгөмсөг ханддагийг нотлох үүднээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз
мэтгэлцээнд дуудаж байна. Хуулийн төслийн ажлын багийнхан болон би энэ хуулийн төслийг
батлуулах нь ард иргэдэд ашигтай гэж үзэж байгаа учраас Ерөнхий сайдтай халз
мэтгэлцэх нь зөв юм гэж шийдсэн. Би өөрийнхөө өнцгөөс энэ хуулийн төслийг
батлуулах ёстойг нотолсон баримтуудаа дэлгэн тавих болно. Харин Ерөнхий сайд уг
хуулийн төслийг батлах боломжгүй гэж үзэж байгаа шалтгаанаа олон нийтийн өмнө
тайлбарлана гэсэн үг. Би Ерөнхий сайдаас ухаантайдаа мэтгэлцэнэ гээд байгаа юм
биш.
Төслийн багийнхныхаа гаргасан үндэслэл, тооцоо судалгаагаарл Ерөнхий
сайдтай мэтгэлцмээр байна. Үүнийг нь ард түмэн үзээд өөрсдийн гэсэн дүгнэлт
өгөх байх. Хэрэв би мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын гишүүнээсээ татгалзана.” гэсэн юм. Үүгээрээ О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг ЗГХЭГ-ын дарга, багийн анд С.Баярцогтоор дамжуулан О.Баасанхүү
гишүүний хуулийн төслийг ЗГХЭГ-т унагаад байна гэдгийг хэлсэн юм.
Ингэж эртнээс
Засгийн газрынх нь болохгүй бүхнийг шүүмжилж ирсэн О.Баасанхүү гишүүнийг \”хорхойтой
араандаа зууж” хийсэн ажилгүй болгож гудамжинд гаргахаар зүтгэж эхэлжээ. Тэр ч
бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай үгсэн хуйвалж О.Баасанхүү гишүүнийг ирэх
сонгуулийн дараа гудамжинд гаргахаар улайрч эхэлсэн байна. Үүнд О.Баасанхүү
гишүүн ихэд бухимдан \”Энхбаяр дарга, Ардчилсан нам хоёр л намайг гудамжинд гаргахын
түүс болчихсон яваа юм билээ. Монголын ард түмэн мэдэж байгаа. Би Энхбаяр
дарга, Ардчилсан нам хоёрыг яагаад гомдоосон юм, бүү мэд. Бүгд л үзэн ядаад
байх юм. Хаа байсан Солонгосоос Энхбаяр дарга утасдаад \”Шийлэгдамба аа, чи
генсек юм бол Баасанхүүгээ зохицуулаач. Өрөөгөөр нь нэг ч хүн битгий оруул” ч
гэдэг юм уу, янз бүрийн зүйл хийдэг.
Хамгийн сүүлд гэхэд Өргөдлийн байнгын хороог манай намынхан орж
ирэхгүй байсаар байгаад унагасан. Хугацаанаас нь өмнө явуулъя гэсээр байгаад
явуулсан. Үүнийг манай намд Н.Энхбаяр даргаас өөр хэн хийж чадах юм бэ. Энхбаяр
даргыг өлсгөлөн зарлаж байхад нь дуу хураагуур авч очоод өлсгөлөнгийн
мэдэгдлийг нь гаргаж хэлж байлаа. Яриад байвал их юм бий. Сүүлийн жишээ гэхэд
хүүг нь Их хурлын гишүүн болгох гэж яаж орилж, бархирч, хашгирч явлаа даа.
Бүлгийнхэнтэйгээ би Н.Энхбаяр даргаас л болж муудсан. Түүнийг би үхтэлээ өмөөрч
ирсэн, өмөөрч ч яваа, цаашид ч өмөөрөх байх” гэсэн юм. Харин
Ч.Сайханбилэгийн хувьд \”Монголын ард түмэн Ч.Сайханбилэгтэйгээ сонгуульд оръё гэж байгаа
бол би бүлгээсээ гарахгүй.
Ч.Сайханбилэгээсээ хурдан салъя гэж байгаа бол бүлгээс дахин нэг гишүүн гарахад
бүлэг хууль эрхзүйн чадамжгүй болно.
Ч.Сайханбилэгтэй
хамтарч ажиллаж чадахгүй. Гэхдээ С.Баярцогт, Ч.Сайханбилэг,
С.Баяр, Н.Багабанди гээд 25 жил улсыг мөхөөсөн хүмүүс байгаа учраас би явж
болохгүй байна. Тэгээд Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан боловч Ч.Сайханбилэг хоёулаа эр хүн шиг зүгээр үзчихье гээд байгаа. Би
зодолдохгүй. Хэрвээ зодолдвол 150 кг-ийн штанг өргөдөг хүнд алуулна” гэсэн юм. Ингэж л асуудлыг арга эвээр бус хүчээр
шийддэг Ерөнхий сайдын \”хорхойтой араанд зуугдаж” голдоо ортол гомдсон ч
О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарч Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахыг бодохгүй
байна.
Төгс