Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрөгч гуравдугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ой найман сартай хүүг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Тэгвэл саяхан энэхүү жигшүүрт хэргийг үйлдсэн этгээд Ц-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ. Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг /07.31/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.