Коте Де Ивуар довтлогч /хар азарга/ Дидье Дрогба 40 насандаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр “хэрвээ хэн нэгэн чиний мөрөөдөл дэндүү их юм гэвэл би тэр хүнд зөвхөн талархаад илүү шаргуу хөдөлмөрлөж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Хамтдаа байсан бүх хөлбөмбөгч, дасгалжуулагч, фанатууд, клубүүддээ талархаж буйгаа илэрхийлье. Та нар миний аяллыг гайхамшигтай болгосон. Мөн гэр бүлийнхэндээ их баярлалаа, хайртай шүү. Уналт босолт бүхэнд минь дэмжиж байсан багийнхандаа баярлалаа. Амьдралынхаа шинэ бүлгийг тэсэн ядан хүлээнэ. Хөлбөмбөгчийн минь замнал шиг таатай сайхан байна гэж найднам” хэмээн хэлжээ.
Бэгзжавын Бат-Эрдэнэ