УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд \”Эрдэнэс Таван толгой компанийн иргэдэд
үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх” асуудлаар УИХ-д
тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газар уг асуудлыг яаралтай хэлэлцэж, 1072 ширхэг хувьцааг \”амь
оруулах” шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг асуудлаар дөнгөж сая Төрийн
ордонд мэдээлэл хийлээ. Тухайлбал, Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган
төгрөгөөр худалдаж авахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ иргэд хүссэн тохиолдолд
хувьцаанаасаа Засгийн газарт дээр дурьдсан үнээр худалдаалах боломжтой аж.
Ингэж иргэдийн 30 хувийг худалдаж авснаар Тавантолгойн төмөр замын асуудал
урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн
газрын тэргүүн тайлбарлалаа.
А.Аюуш