Яагаад ингэж асуух болов гэвэл, Монголын Үйлдвэрчний
эвлэлийн холбооноос/МҮЭХ/ улиралд нэг удаа уламжлал юм шиг нэг иймэрхүү жагсаал
цуглааныг хийх боллоо.
Гэвч үр дүн нь юу болов, жагсаал цуглаан зохион
байгуулснаар тэдний дэвшүүлж буй асуудал шийдэгдэв үү, эсвэл ядаж шийдэл хүрэх
арга замыг олсон уу гэх олон асуулт гарч ирж байна.
Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа. Энэ нь
МҮЭХ-ноос мэдээлэл хийсэн хийгээгүй нүдэнд ил байгаа зүйл. Харин МҮЭХ, Ажил олгогч, Засгийн газар хооронд
хийгддэг гурван талт хэлэлцээрээс ямар үр дүн гарав.
Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрт хямралыг
хохирол багатай даван туулах, бага орлоготой ажилчдын татварын хөнгөлөлтийн
хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн
байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах
чадварыг сэргээх зэрэг асуудлууд тусгасан
байсан. Гэвч өнөөдөр/2015.09.14/ дээрх шаардлагад хариулт нэхэж дахиад л 11.000
гаруй иргэд, МҮЭХ-ны гишүүд төлөөлөгчид жагсаал хийв.
Ер нь хэний ч Засгийн газартай, хэн гэдэг сайдтай гэрээ
хэлэлцээр хийлээ байз. Жагсаал цуглаан хийж сайд дарга нарт шаардлага хүргүүлээд
үр дүнд хүрч чадаж байна уу гэх асуулт л дахин дахин гарч ирсээр байна.
Энэ удаа шинээр томилогдсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
\”Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэж хэлээд шаардлагыг аваад орлоо. Үр
дүн хэзээ гарах, хэлэлцээрт тусгагдсан шаардлагууд хэзээ биелэх нь тодорхой
бус. Гэвч МҮЭХ-ноос жагсаал амжилттай боллоо хэмээн мэдээлэл гаргав. Яагаад
амжилттай гэж. Хөдөлмөрийн сайд шаардлагыг хүлээн авсан болохоор жагсаал
амжилттай болсон гэж дүгнэж байгаа хэрэг үү. Тэгвэл ганц сайдад шаардлага
хүргүүлэхэд 11.000 хүн жагсах хэрэг байсан юм уу. Эдгээр хүмүүсийн жагсаж буй
зорилго нь хэлэлцээрт тусгагдсан асуудлуудыг шийдвэрлэх, гарц олох, шийдэлд
хүрэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд л оршиж байсан. Түүнээс нэг сайдад
шаардлага хүргүүлэхийн тулд цуглаагүй байх гэж бодож байна.
Өгсөн шаардлагаа \”нэхсэн” нэртэй улиралд нэг удаа жагсаал зохион байгуулдагаа болих хэрэгтэй. Шаардвал шаардсан шиг шаардаж, нэхвэл нэхсэн шиг нэхэх
хэрэгтэй байна.
Амар