Дөнгөж сая Хангарьд ордонд Хотын дарга,
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл
хийлээ.
Тэрээр \”Сонгуулийн дүн гарсан байна.Нийслэлийн АН 11, МАН 34 суудал авлаа. МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ.Нийслэлийн сонгуулийн хороонд талархалаа илэрхийлье. Маш сайн, шударга
ажилласан. Сонгуулийн үйл явцыг технологийн дэвшлийг ашиглаж сайн зохион
байгуулсан. Тиймээс нийслэлийн сонгуулийн хороонд талархалаа илэрхийлэх нь
зүйтэй гэж бодож байна. Мөн нийслэлийн иргэд, тэр тусмаа бидэнд итгэж саналаа
өгсөн иргэд, сонгогчиддоо талархаж байна. Өнгөрөгч хугацаанд нийслэл үлгэрийн
мэт өөрчлөгдсөн. Үүнийг хийж, хэрэгжүүлэх боломжийг өгсөн нийслэлчүүддээ
баярлаж байгаагаа илэрхийлье. Үүнийг цааш нь авч явж, залгамж халаатай явнаа
гэж найдаж байна. Бид үнэхээр ялалт байгуулна гэж итгэж байсан. Гэвч сонгуулийн
дүн үнэхээр \”цунами” шиг байлаа.
Сонгуулийн дүн гарсны янз бүрийн л тайлбар
хийдэг. Монголчууд гүтгэлэг доромжлолд дургүй гэдэг энэ сонгуулиар худлаа мэт
санагдлаа. Учир утгагүйгээр гүтгэн, муучилж, сонгуульд амжилт олж болдогийг энэ
сонгуулийн дүн харуулж байна. Ёс зүйн хувьд эргэлзээтэй дүн гарлаа… гэх
мэтчилэнгээр ямар ч мэргэн түргэн хүн энэ сонгуулийн дүнг тайлбарлаж болно. Үүнийг
л цунами гээд байгаа юм.
Гэхдээ тов тодорхой нэг зүйл байна. Энэ нь
МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН-ын \”бор халзан хонь” байсан ч сонгогдохоор
ийм л сонгууль боллоо. Тайван замаар засаглалын шинэчлэл, шилжилт хийж болдог
юм байна. Ард түмэн сонголтоо хийлээ.
Нэг зүйлд санаа зовинож байна. Нийслэлийг
өмнөх шиг мафийн бүлэглэлийн чанараар удирдвал аюул учирна гэдэгт санаа зовинож
байна. Тиймээс эрх баригчид өөрсдийнхөө үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй.
Үгүй бол ардчилалын маш том зарчим алдагдана. Ард иргэд самуурна.
Харин миний хувьд гурван зүйлд санаа зовж
байна. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа төсөл зогсох
вий гэдгээс айж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж, хашааны газрыг дэд
бүтэцжүүлэх нь Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх
цорын ганц гарц. Дараагийнх төрийн үйлчилгээний сүпермаркет. Үүнийг зогсоож
болохгүй. Энэ нь дарга нарын ширээн дороо шийдвэрлэдэг байсан асуудлыг иргэд,
нээлттэйгээр шийдвэрлэдэг болсон асуудал.
Сүүлийнх нь бидний эхлүүлсэн найрсаг
улаанбаатар хөтөлбөрийг зогсоож болохгүй. Энэ хөтөлбөр Монголын, Нийслэлийн
соёл урлагийн салбарыг хөгжүүлж, шинэ шатанд гаргасан.
Ямарч байсан иргэдийнхээ сонголтод талархал
илэрхийлье. Нийслэлийн намын даргын хувьд намын хороог хуралдуулж, нийслэлийн
намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж, хариуцлага хүлээнэ
гэдгээ хэлье” гэв.
Амар