-Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс сайтай, тогтвортой ажлын байртай болгоно.
-300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг хөгжингүй цулс орны түвшинд хүртэл бууруулна.
Монгол хүний хөдөлдмөр эрхлэлтийг дэмжиж, \”Төгрөг-20” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулж бага хүүтэй зээл олгоно.
-\”Малжуулах сан” байгуулж, 10 мянгаас доошгүй айл өрхийг малжуулна.
-40 мянгаас доошгүй айд өрхийн хувийн аж ахуйтай болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
-Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
-Байгалийн баялагаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг болгоно.
-Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлж, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой иргэдэд олгох эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлнэ.
-Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлтийг нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ.
-Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож олгох хэлбэрийг нэвтрүүлнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгоно.
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд нийгмийн халамжийн тэтгэвэр, бага тэтгэвэртэй ахмад настанд нийгмийн суурь тэтгэвэр олгоно.
-2000 оноос өмнө тэтгэвэрийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна.
-Орлого багатай өрхөд ар гэрийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгоно.
-Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний зардлыг 65 хүртэл хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно.
-Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох бодлого баримтлана.
-Хүүхдийг хоёр нас, ихэр хүүхдийг гурван нас хүртэдл асарч буй эх, эцэгт, тухайн хугацаанд ажлын байрыг хадгалж, цалинтай чөлөө олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
-Хүүхдээ 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд тооцож, нийгмийн даатгалд хамруулна.
-Гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн урамшуулал олгоно.
-Үр хүүхдээ ганцаараа өсгөж буй эх, эцгийг баталгаатай ажлын байраар хангах, хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл урамшуулал олгох, татварын хөнгөлөлт үзүүлэлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалттай болно.
-Байгалийн баялгийн орлогыг залуу үед хүртээмжтэй хүргэж, \”Оюунлаг ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-\”Залуучууд орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг гэр бүлд 20-44 метр квадрат талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтад оруулна.
-Ерөнхий боловсролын сургуулийнг бүх сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана.
-Амьжиргааны баталгаатжих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн хиччээлийн хэрэгслийг төрөөс хариуцна.
-Түүхэн уран сайхны бүрэн хэмжээний кино бүтээхийг төрөөс санхүүжүүлнэ.
-Сонгодог урлагын шилдэг бүтээл туурвисан, улаамжлалт урлагыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдийг төрөөс дэмжин урамшуулна.
-Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, өрхийн бизнесийг дэмжих зорилгоор улсын төсвөөс олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг жил бүр 150-иас доошгүй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эргэлтийн санг нэг их наяд төгрөгт хүргэнэ.
-Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний өмчлөлд байлгаж, үр ашгийг монголчууд хүртэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бий болгож, татвараас хөнгөлөх чөлөөлөх, төрөөс хөрөнгө оруулалт хийх, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлнэ.
Бүх аймагт малын заах зээлийг дундаж үнээр худаалдан авах, нядлах, малын гаралтай түүхий эд, арьс шир боловсруулах үйлвэр байгуулж, тэдгээрт тушаасан мах, сүү, ноос, арьс ширэнлд төрөөс урамшуулал олгоно.
-Хөдөөгийн хүн амд төвөөс алслагдсан байдал, бүс нутгийн хөгжилтэй нь уялдуулан нэмэгдэл олгоно.
-Дунд болон бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлээр хямд өртөгтэй орон сууцны хөтөөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлнэ.
-Төрийн албан хаагчдын орон сууцуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зах зээлийн хамгийн хямд үнээр орон сууцтай болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
-Хэвлэл мэдээллийн байгууллагыг нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлнө.
Төгс