Сансрын анхны жуулчнаар америкийн багш эмэгтэй Кристи Маколиффыг баталсан ч 1986 онд \”Челленжер” хөлөг хөөрөх үедээ осолдож багийнхантайгаа нас барсан юм. 2001 оноон хойш долоон хүн сансарт жуулчлаад байгаа юм. Эх дэлхийгээ сансрын тойрог замаас харах аяллын үнэ өнөөдөр 20-35 сая ам.доллараар хэмжигдэж байгаа ч сансарт аялах сонирхолтой хүний тоо өссөөр байгаа гэнэ. Харин Олон улсын сансрын станцаас задгай сансарт гарах бол нэмээд 15 мянган доллар төлөх юм байна. Өнөөдөр сансрын жуулчдын зочид буудал нь Олон улсын сансрын станц болж байгаа.
Манай цэнхэр гариг эх дэлхийгээ сансрын уудмаас харна гэдэг ёстой л юун Хавай, хаа байдаг Америк. Энэ сайхан боломжийг сансрын нисэгчдээс өөр бусдад олгох, сансрыг арилжааны зориулалтаар ашиглах санааг бүр 1967 онд Баррон Хилтон, Крафт Эрик нар боловсруулсан ч энэ нь биелтлээ бас нэлээд хугацаа шаардсан юм. 1986 онд Сансрын нисэгчдийн олон улсын конгресст тавьсан \”Сансрын аялал жуулчлал хөгжүүлэхийн эдийн засгийн үр дагавар” гэсэн илтгэл олны анхаарлыг ихэд татсан байна.