Долдугаар сарын 10-ны өдөр буюу өчигдөр Төрийн ордны хашаанд нисдэг тэрэг
газардаж, олон нийтийн анхаарлыг татсан билээ. Уг нь хүн ам төвлөрсөн их хотод
нислэг үйлдэх дүрэм, журам гэж бий. Өөрөөр хэлбэл нисдэг тэргээр хаа хамаагүй
газардаад явахыг хориглодог аж. Гэтэл \”Дээлтэй Монгол” наадмын үеэр Төрийн
ордны хашаанд нисдэг тэрэг газардаж багагүй шуугиан тариад авсан байх юм. Харин
уг нисдэг тэрэгний эзэн нь Зам тээврийн сайд М.Зоригт байж таарчээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа \”УБ дотор анхны нислэг үйлдэж,
таван буулт хийлээ” хэмээн жиргээжээ.
Тун удахгүй Улаанбаатар хотод Ази, Европын төр засгийн удирдлагуудын
нэгдсэн хуралдаан буюу АСЕМ болох гэж байгаа. Энэхүү хуралдаанд зориулж
Улаанбаатар хотын таван байршилд нисдэг тэрэг газардах зөвшөөрлийг хотын дарга
Э.Бат-Үүл гаргаж байсан билээ. Энэ дагуу М.Зоригт сайд буулт хийж үзсэн нь энэ
аж.