Үндэсний баярын наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд тав буюу нийт 659 автобус үйлчлэхээр болжээ.
Тухайлбал,
- Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт найман чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилгээ үйлчилнэ.
- Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
- Хүй 7 худаг руу 07 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос,
- 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос их багтаамжийн 20 автобус,
- 07 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд \”3,4-р хороолол”, \”7 буудал”, \”5 шар”, \”ХМК”, \”Офицерүүдийн ордон” 5 цэгээс тус бүр 4 нийт 20 микро автобус явах юм байна.
- 07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд, Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн зургаан зогсоолоос таксигаар үйлчлүүлэх боломжтой аж.