Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 07 дугаар сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.