Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын нэгдүгээр хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна. Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна.
Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна.
Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Нээлтийн ажиллагааны дараах нэгдсэн хуралдаанд АСЕМ-ын дөрвөн дагалдах хурлын дүнг танилцуулсан. Үүнд,
- Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалт (АСЕП),
- Ази-Европ түмний чуулга (AЕПФ),
- Ази-Европын Бизнесийн чуулган (АЕБФ),
- Залуучуудын Модел АСЕМ-ын зохион байгуулагчид үг хэлж хурлын үр дүн, Дээд түвшний уулзалтын баримт бичигт тусгуулах санал санаачилгаа уламжлав.