Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан хязаалан насны морьд дөнгөж сая барианд орлоо. Энэ жилийн хурдан морины хязаалан насанд 267 хүлэг уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол улсын Тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Та бүхэнд айргийн таван байранд орсон хүлэгүүдийг танилцуулъя.
Түрүү магнайд Хөвсгөл аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор үрээ
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд
Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн
Айргийн дөрөвт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар
Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр хүлэг оржээ.
Өнөөдөр үдээс хойш 14.00-16.30 цагт шүдлэн насны хурдан хүлэгүүд уралдах юм.