Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг цагдан хорьж, шалгаж байна. Гэвч Д.Дорлигжавыг хуулийнхан яг ямар үндэслэлээр буруутгаж, цагдан хорьсон талаар тодорхой мэдээлэл алга. Харин хэвлэлээр Д.Дорлигжавыг сайд байхдаа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.долларын авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байгаа гэх мэдээллийг бичиж байна.
Гэхдээ 4 сая ам.доллар нь Д.Дорлигжав болон түүний дүүгийн данс руу бус Т.Ганболд 2011 онд ОХУ-ын иргэн С.В.Паушок гэх эрхмээс “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авах явцын гүйлгээний болохыг өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар мэдэгдлээ.
Тодруулбал, Т.Ганболд нь 2011 оны наймдугаар сард С.В.Паушокоос 23 сая ам.доллароор “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авах гэрээ хийсэн бөгөөд төлбөрийг хэд хэдэн хуваан өгөхөөр болжээ. Гэхдээ цаг хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй асуудал үүссэн тухай өмгөөлөгчид ярьж байна. Өөрөөр хэлбэл Т.Ганболд Паушокоос компанийг нь худалдан авсан ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүйгээс үүдэлтэй асуудал үүсчээ.
Гэтэл Т.Ганболд С.В.Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг 23 сая ам.доллароор бус 18 сая ам.доллароор худалдан авсан гэж худлаа мэдээлэл хийх шалтгаан бас байв. Тэрээр яагаад ингэж худлаа мэдээлэл хийх болсон бэ гэдэг шалтгааныг Д.Дорлигжав тун ойлгомжтой тайлбарласан байдаг. Үүгээр ч зогсохгүй “Алтан Дорнод Монгол” компани улс маш их хэмжээний татварын өртэй байсан. Олон жил дараалан татварын өртэй компаниудыг тэргүүлж байсан баримт Татварын ерөнхий газрын цахим хуудсанд хадгалаастай байгаа. Гэвч энэ их хэмжээний татварын өрийг хэрхэн барагдуулсан бэ гэдэг нь анхаарал татна. Гэхдээ энэ асуудлыг түр орхъё.
Харин одоо бидний мэддэг 4 сая ам.доллар /сүүлд Т.Ганболд 9 сая ам.доллар гэж нэмж хэлсэн/-ын тухай асуудлыг илүү сайн тодруулья.
Энэ бол Т.Ганболдоос хэн нэгэнд өгсөн авлига биш юм. Харин Паушокт компанийг нь худалдан авахын тулд Голомт банкнаас зээлж, шилжүүлсэн мөнгө юм. Өөрөөр хэлбэл байгууллага хоорондын гүйлгээ гэж ойлгож болно. Гэтэл Т.Ганболдын зүгээс “Д.Дорлигжав намайг дарамтлах замаар 4 сая ам.долларыг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлэн авсан” гэж мэдэгдсэн байдаг билээ.
Тэгэхээр Т.Ганболд компани худалдан авахаар шилжүүлсэн мөнгөний баримтаа ашиглаж, Д.Дорлигжавыг буруутгахыг санаархаж байгаа нь илэрхий байна.
Гэвч бусдаас авлига авахыг хүссэн хүн өөрийн болоод өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар энэ их хэмжээний мөнгийг авах уу. Авлигыг өөрийн дансаар хүлээн авдаг тэнэг хүн гэж байхгүй байх. Харин Т.Ганболдын хувьд иймэрхүү баримт ашиглаад бусдыг буруутгаж яваагийн цаад шалтгаан юу вэ? Юу ч байсан гэсэн иргэд энэ мэтийн мэдээлэл хууртдаг цаг өнгөрсөн л дөө.
шунал хүнийг шулам болгодог. Шулам дансаар авахуу, бэлэнээр авахуу гэдгийг нэг их ойлгодоггүй. Адилхан гэж үздэг.
Энэ бол зүгээр л захиалгат мэдээ л байна ш дээ одоо иргэд иймэрхүү мэдээлэлд итгэх үү үгүй л байх. Хэрвээ энэ үнэн байсан бол монголын хууль хяналтын байгууллага бизнесмэний талд орох уу? Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хурган дээлнээс тэрбумтан болсон хүний үгэнд итгэх үү? Гайгүй сайт гарж ирж байгаа юм болов уу гэж бодсон хэрэггүй л сайт болж таарж байх шив. Чааваас гэж
harin tiin ene saitiig gaigui gej bodohoo bolison
Ганболд бол албан тушаалтан болон менгений захиалгаар хэнийг ч алж, яаж ч чадах новш. Менге , нэр алдар олж л байвал юу ч худлаа донгосч чадна.
Uvsiin gariin uneniig hudal bolgono doo. Nyamdorj ni huuli zuin said bolohoor buh argaar Dorligjavaa hamgaalna daa. Mongolchuud mini odoo bosoh tsag ni boljee.
Дорлигжавыг нэг муу гэмт хэрэгтэний үгээр хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ? Харин Ганболдыг сайн шалгах хэрэгтэй юм байна. Чухам хаанаас… Хэнээсээ… 23 сая доллар авсан асуудлыг сайн шалгаачээ.Лав л Монголд энэ их мөнгийг шууд төлөөд Тэр их хэл амтай өртэйкомпанийг авчих хүн ховор шүү дээ Энэ мөнгө угаах юмуу эсвэл Мафийнхантай холбоотой их мөнгө байж болзошгүй байна шүү. Ямар ганзагын наймаа хийсэн хүн 23 сая доллар хийж чадах вэ дээ. Худалдаа аж Үйлдвэрийн Танхимын даргааар ажиллаж байсан Дэмбэрэл ч ардталд нь байж магадшүй
Нэрээ тавьж чаддаггүй ээ? Тэгсэн атлаа Дорлигжавыг саах зорилго тавьж. Би өөрийг чинь хамгаалж сүрхий юм бичлээ, мөнгө ихийг өг, Дорлигжав! гэх юм байна. Харин ч бүр эсрэг болчихлоо байна.
дорлигжав хулгайчааа та больчих тэр олон сая доллар үхсэн охины чинь лансанд ысаныг тайлбарлаач төрийн алба хашдаг хүн тэр олон сая доллар тэр олон эртний машиныг яаж олж авдагаа тайлбарла тэнэг хүн хуурч бгам шиг олон юм хуцаад бхийн ард түмэн тэнэг биш өөрөө хөдөөний шуналтай орк дарамтлагч хулгайч луйварчин
ene zaluu g odoo gujir gitgeleg alga boltol ni ballana daa, yana daa
тэгээд яагаад дорилгийг шоронд хатаагаад байгаа юм бол
УУЛ Н ТАНАЙ САЙТЫГ УНШИХ ДУРТАЙ ГЭХДЭЭ ОЛОН НИЙТЭД ТОДОРХОЙ БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ ИЛТ МУШГИН ГУЙВУУЛЖ БАЙГАА ЧИНЬ ИНЭЭДТЭЙ ӨРӨВДӨЛТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨНД НЭР ХҮНДЭЭ ХУГАЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ
Дорлигч хулгайч царайтай