Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хотын дарга Х.Нямбаатар:
-Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, нийслэл хоттой хамтран Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Хуулийн төсөлд 19 аймгийг хотын статустай болгохоор тусгасан.
Жишээ нь Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогдыг хот болгоно. Ханги мандал, Гашуунсухайт зэрэг боомт төвлөрсөн ч хүн амд төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа газруудыг тосгон болгох хуулийн төслийг орууллаа. 100 мянгаас дээш хүн амтай бол улсын, 30 мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ хот байгуулна. Энэ хот корпорацын зарчмаар цаашид оршин тогтноно.
ЗГ-аас өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар оруулахаар тогтсон.