Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд МАН-аас Зүүн бүс буюу 6-р тойрог болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж байна.
У.Отгонбаярын хувьд МУИС-ийг улс төр судлаачаар төгсч, Австралид мастераа хамгаалжээ.
Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг.