УИХ-ын сонгуульд өрсөлдөж, унасан Г.Дашням цахим хуудастаа М.Оюунчимэгтэй холбоотой ноцтой мэдээлэл хийжээ. Тэрбээр УИХ-ын аравдугаар тойрогт МАН-аас М.Оюунчимэштэй хамт баг болж өрсөлдсөн билээ. Харамсалтай нь, МАН-аас нэр дэвшсэн зургаан хүний хоёр нь унаж, дөрөв нь УИХ-ын гишүүн болсон юм. Тодруулбал, Г.Дашням, М.Оюунчимэг нар унасан билээ.
Тэгвэл Г.Дашням УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн талаар ийн бичжээ. Тэрбээр “Шударгаар үзье” гэж бодож явсных гай боллоо. Шударга өрсөлдөнө гэж байдаггүй юм байна. Мөнгө л тарааж явдаг юм байна, өөр аргагүй. М.Оюунчимэгийг Ц.Баатархүүтэй тохироод, бүх сүлжээгээ өгнө гэж зүүдэлсэн ч үгүй. Та нарын төлөө бүх чухал зардлуудыг чинь гаргасан шүү. Хамт нэг багаараа гэж тохирчхоод, нуруунд хутга “шаадаг” дэндүү харамсалтай. Би яривал зөндөө юм байгаа” гэжээ.