2016 оны 7 дугаар сарын 30,31-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 412 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 , сургуулийн насны 3 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Х нь яявган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохирсоон.
Хөдөө орон нутагт:
1. Төв аймгийн Борнуур сумаас хойшоо Тайстын хөтөл гэх асфальтан замд Р жолоочтой T.Camru маркийн авто машин онхолдож жолооч 52 настай эрэгтэй Р-ин амь нас хохирсон.
2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitz маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 04 настай ээмэгтэй Н-ийн амь нас хохирсон байна.