БНХАУ-ын China State Construction Еngineering Group компани Хар модот даваанаас Урьхан хүртэлх 45 км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил гүйцэтгэх тендерт ялж засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байна.
Замын гүйцэтгэлийн ажил 25 орчим хувьтай яваа бөгөөд ажлын гүйцэтгэл товлосон хугацаанаас хоцрогдолтой явж буй тухай албан бус мэдээлэл байна.
Тэгвэл энэ мэдээлэл China State Construction Еngineering Group компанийн төслийн удирдагч Гао Куан “Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Бид ажилдаа олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байгаа. Бидний хувьд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэж байна” гэж мэдэгдлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн 90 гаруй км замын ажлыг гүйцэтгэж байгаа тус компани нь Монголд өмнө нь хэд хэдэн замын ажил хийсэн туршлагатай гэдгээ хэлж байна.
Цаг агаарын байдал Монголын нөхцөлд зам засварын ажил гүйцэтгэхэд хамгийн ихээр саад болж байна. Бусдаар бол ажлын туршлагадаа үндэслэн замын ажлын гүйцэтгэхэд саад бэрхшээл алга гэж тэд хэлж байна.