“Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатыг “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр “Байшин” корпорацидаа хоёр удаа зээл авч, зээлээ эргэн төлөөгүй гэх үндэслэлээр тавдугаар сард түүний нэр дээр хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл уг шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасны дагуу өнгөрөгч долоо хоногт түүнд уг тогтоолыг танилцуулсан байна.
Өнгөрөгч тавдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк”-аас авсан 99.5 тэрбум төгрөгийн зээлээ “Эрэл” групп төлөөгүй хэмээн мэдэгдсэн. Харин энэ асуудлыг түүнээс тодруулахад Б.Эрдэнэбатын зүгээс “Эрэл” групп авсан зээлээ хугацаанд нь графикийн дагуу төлөөд явж байгаа” гэх тайлбарыг өгч байсан юм.