УИХ-ын нэгдсэн чуулгандаа тоотойхон оролцдог УИХ-ын гишүүн Б.Наранхүү Ёсзүйн дэд хороонд харьяалагдан ажилладаг. Тэгвэл тоотойхон харагддаг гишүүнээ солихоор тус хорооны даргаар сар гаруйн өмнөхөн томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шийджээ. Тэрээр Б.Наранхүү гишүүнийг Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, өөр гишүүнээр солих саналыг УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.
Шинэхэн хороон дарга ийнхүү хуралдаа идэвхтэй оролцдог, ёс зүй сайтай гишүүнийг Ёсзүйн дэд хороондоо авахыг хүссэн бололтой.