2016 ОНЫ 8 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД НИЙТ 4 ХҮҮХЭД ӨРТСӨН БАЙНА.
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 222 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 154 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СБД-ийн нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд T.Corolla автомашины жолооч М нь явган зорчигч 4 настай, Э-г мөргөж гэмтээсэн.
БЗД-ийн нутаг Их тойруу, Сансарын замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч 7 настай, Б-г мөргөж гэмтээсэн.
ЖОЛООЧ ТА ХУРДАА ХАСААРАЙ, ХҮҮХЭД ГЭНЭТ ГҮЙЖ МЭДНЭ ШҮҮ.