Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг энэ сарын 22-26-ны хооронд хийхээр болжээ. 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настай 27629 хүүхэд бий.
Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орох юм байна. Хамран сургах тойрогтоо багтаж буй хүүхдүүд элсэлтийн шалгалт, бүртгэлийн хураамжгүйгээр бүртгүүлэх эрхтэй. Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг эхчүүд 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээг өөрийн иргэний үнэмлэхний хамт хуулбарлаж, эх хувиар нь авч очих юм. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа шаардана гэж албаныхан хэлж байна. Учир нь, эцэг эхчүүд нэр хүндтэй сургуульд оруулах гэж хуурамч материал бүрдүүлэхээс сэргийлж, оршин суудаг газрыг нь баталгаажуулах үүднээс ийм арга хэмжээ авахаар болжээ.
newscom.mn