Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн \”Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны VII сарын үр дүнг танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны долдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 9.7 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 14.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.5 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.0 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/69995.shtml#sthash.BcUYVJjM.dpuf