Нийслэлийн захиргааны харьяа агентлаг, газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл гэх гурван байгууллагыг нэгтгэж, Гэр хорооллын дэд бүтцийн газрыг шинээр байгуулах аж.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгаж, чиг үүрэг ойролцоо Хөрөнгө оруулалтын газартай нэгтгэх талаар яригдаж байгаа аж. Түүнчлэн нийтийн үйлчилгээний \”Улаанбаатар” нэтгэлийн үйл ажиллагааг дүүргүүдийн дэд бүтэц, тохижилтын хэлтсүүдэд хариуцуулах бололтой. Энэхүү шинэ бүтцүүдийг есдүгээр сарын 1-нээс өмнө баталж, шинэ байгууллагуудын дарга нарыг томилох юм байна.