Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа нисэх онгоцны багийн гишүүдийг дарамталж, зүй бус авирласан гэх үндэслэлээр тус улсад баривчлагджээ.
онгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баривчлагдсан байна. Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.
Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн биед нь гар хүрч, дагалдан явсан А /42 настай/ нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Түүнийг онгоцноос буух үед нь баривчилсан бөгөөд тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг суллуулжээ.
Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.
Мөн бид энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтнаас тодруулахад “Ийм зүйл болоогүй. Хамт явсан хүнээс нь тодруулахад үгүйсгэсэн” гэсэн тайлбарыг өглөө.