Нийслэлийн 142 Өрхийн
эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд өнөөдөр 1.2 тэрбум төгрөгийн өртөг
бүхий анхан шатны үзлэг оношилгоо хийх шээсний орчин үеийн хурдавчилсан
оношлуур, тоног төхөөрөмжийг гардууллаа.
Энэхүү тоног
төхөөрөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын \”Руйсанса\”
корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй \”Иргэдийн Эрүүл мэндийг
сайжруулах” төслийн хүрээнд хүлээлгэн өгч буй юм.
Шээсний шинжилгээгээр
дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр шинжилгээний хариуг богино хугацаанд багцалж
гаргах хүчин чадалтай.Төслийн хүрээнд шээсний шинжилгээний хариуг
боловсруулах, хадгалах, дамжуулах вэб сайтыг ашиглалтад оруулахаар бэлтгэж
байгаа аж.
Ингэснээр иргэд гар
утас, интернетээр дамжуулан үзлэг оношилгооны хариугаа авах, хянах , эмчийн
зөвлөгөөг харах боломжтой болох юм. Иргэд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн
эмнэлэгтээ шинжилгээ өгч болох юм.