Том өрөөнд зурагтны дуу эцэстээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байна. Амралтын өрөөний шалаар хүүхдийн тоглоом, хувцас хунар талаар нэг тарсан. Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг яг тэр бохир хэвээрээ овоолоостой. Мөн нэг аяга хагарсан ширээний доор хэвтэж байна. Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ. Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хурдаараа гүйлээ. Ингээд унтлагын өрөөндөө орж иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав. Эхнэр нь нөхрөө харангуутаа, уншиж байсан номноосоо хараагаа түр салгаж толгойгоо өндийлгөн ялимгүй инээмсэглээд өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай асуужээ. Өнөөх залуу \”жирийн л өдрүүд шиг” гэж хариулав. Араас нь түүнээс маш гайхсан байдалтайгаар \”Өнөөдөр юу болсон юм бэ?” гэж асуув. Эхнэр нь дахин инээмсэглээд \”Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийсэн бэ гэж асуудаг билүү, тийм ээ. Тэгвэл би өнөөдөр юу ч хийгээгүй” гэж хариулжээ…
Ингэж л бидний юу хийдгийг эрчүүд мэдрэх юм даа… Хэдий тийм ч эзэгтэй нар нэг л өдөр ийм байж чадна. Тэгээд л дахин үргэлжлүүлж хийсээр … Хэзээ ч залхаж ундууцдаггүй, хэтэрхий олон ажлыг нэг дор амжуулдаг, хөдөлмөрч хүмүүс бол эзэгтэй нар. Тэднийг хүндэлж, урам өгч хайрлах хэрэгтэй!