Төмөр суудал их хатуу. Хэл аманд орох, бие өвдөх, ялих шалихгүй юманд бэртэж гэмтэх гээд байдаг. Төмөр суудалд суусан бага насны хүүхдүүдийг голчлон анхаарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс ч мөн адил анхаарч, төмөр зүйл шинээр авах, хэл аманд орохоос сэрэмжилж, мэсний хариулга гэдэг заслыг сайн хийлгэх хэрэгтэй.
Мөн суудлын өнцгийн заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Шороо, огторгуй, уул, хий гэсэн дөрвөн суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн заслыг хийлгэж, суудлынхаа цээрлэх зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Суудлын өнцгийн нөлөөлөл нь жаахан хатуу байдаг. Шороонд суусан хүн газар лусын үйл үйлдэж болохгүй, огторгуйд суусан хүн өндөр юман дээр гарах, нохой тэжээх, хэл аманд өртөхөөс сэрэмжлэх, ууланд суусан хүн ууланд гарах, өндөр ууланд зорьж явах хэрэггүй. Хий суудалд суухаар барцад саад гараад байдаг.
Суудал салгах заслын талаар хүмүүс буруу ойлголттой байдаг. Аав охин, аав хүү, эсвэл хоёр хүүхэд нь нэг суудал дээр суусныг суудал нэгдсэн гэж яриад байдаг. Зурхайн шүн дээр эхнэр, нөхөр хоёр адилхан суудал дээр суух юм бол салгуулдаг. Эхнэр, нөхөр хоёр нэг суудалд суухаар эд баялаг, мөнгө төгрөг тогтдоггүй. Тиймээс суудал салгуулах засал хийлгэх хэрэгтэй.