Өчигдөр УИХ дахь Ардчилсан
намын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Уг хурлаар цөөнхийн байр суурийг тооцоо
судалгаатай, үндэслэлтэйгээр боловсруулах зорилго бүхий ажлын хэсэг
байгуулахаар тогтсон байна. Тодруулбал, АН-ын бүлгийн дэргэдэх Зөвлөхүүдийн
зөвлөлийг байгуулжээ. Энэ зөвлөлд АН-аас УИХ-д сонгогдож байсан гишүүд, сайд
нар багтах бөгөөд цөөнхийн байр суурийг боловсруулахад оролцох юм байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг