Сүүлэнд агуулагдах олон ханаагүй хүчил, ханасан хүчил, нэг ханаагүй хүчил 1:3:6 гэсэн харьцаатай байгаа нь хүний биед үзүүлэх зохимжтой харьцаанд дөхүү байдаг.
Нөгөө талаар сүүл нь хүүхдийг өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болгодог байна. Сүүлэнд агуулагдах витамин Д сульдаагаас сэргийлэх, витамин С нь эсийн мембраныг бэхжүүлэх учир эсийн задрал багасч элдэв хордлого харшлаас сэргийлэх, витамин А, К нь харааны хөгжил сайжруулах, эд эсийн нөхөн төлжилтийг хэвийн явуулж цус алдахаас сэргийлэх үйлдэлтэй.
Мөн хоолны шингэцийг сайжруулж тураалд орохгүй, өөх тосыг эрт сайн задалдаг болсноор амархан гүйлгэж чацга алдахгүй, хөхөх үедээ хүүхэд тайвширдаг учраас тархины даралт хэвийн байдаг байна.
Эндээс авч үзвэл сүүл, өвчүүний өөх зэрэг нь өөх биш харин уураг, сүү бололтой. Сүүл нь жинхэнэ уураг мөн. Хонины гадар өөх, дотор өөх, сүүлний өөхний физик, химийн чанарыг судалсан дүнгээс үзэхэд монгол хонины өөхөн сүүл ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөртэй гэсэн нь судалгаагаар батлагджээ.