Парис хотод Зуны олимпын XXXIII наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна.
Нээлтийн ёслолын аюулгүй байдлыг хангахын тулд Парис хотыг нислэгийн хориотой бүс болгохоор шийджээ.
Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 26-нд болох олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Парис хотын агаарын замыг 6 цагийн турш хаахаар болсныг Парисын нисэх онгоцны буудлаас мэдээлсэн байна.
Тус буудлын дарга Аугустин де Романет “Агаарын тээврийн компаниудад энэ талаар урьдчилан анхааруулж мэдэгдсэн бөгөөд хязгаарлалттай бүсийн агаарын орон зайг тойрон нисэх шаардлагатай” гэжээ.
Мөн “Зургаан цагийн турш Парисын тэнгэрт ямар ч онгоц нисэхгүй” гэж “France Info” радиогоор мэдээллээ.
Нислэг хориглосон бүс нь Парис хотыг тойрсон 150 км радиуст үргэлжлэх юм байна.