1. Хэт их бодох
Бид оюун санаагаа үймүүлэх зүйлсийг хэт их боддог. Заримдаа зүгээр л шийдвэр гаргаж, үйлдэл хийх нь дээр байдаг.
“Эргэлзсэн хүн төөрөлддөг” гэж эртний үг бий.
2. “Бусдын юу гэж бодож байгаа талаар санаа зовох
Энэ бол оюун санааг үймүүлэх маш том эх үүсвэр юм.
Хэрэв та бусад хүмүүсийн юу гэж бодож байгаад үнэхээр санаа тавьдаг бол та буруу хүмүүстэй нийлээд байж магадгүй!
3. Өнгөрсөнд амьдрах
Өнгөрсөн аль хэдийнээ болоод дууссан. Ийм зүйлд тархиныхаа хамаг үнэ цэнэ, энергийг дэмий үрэх нь утгагүй, учир нь та түүний төлөө юу ч хийж чадахгүй.
Зүгээр л түүнээс суралцаад цааш яв.
4. Өөрийгөө өрөвдөх
Дахин хэлэхэд энэ нь юунд ч тус болохгүй. Өөрөө өөртөө эзэн бол. Энэ танд маш их хүч өгнө.
Өөрийгөө өрөвдөхийн оронд өөрийгөө хэрхэн сайжруулахаа бод.
5. Атаархах
Бусдад атаархахын оронд тэдний төлөө баярла. Энэ нь таныг юунд ч хүргэхгүй, зөвхөн оюун санааг чинь үймүүлнэ.
6. Сөрөг бодлууд
Таны оюун санаанд буй гутранги бодлууд танд ямар ч сайн зүйл авчрахгүй, тиймээс тэднээсээ сал!
7. Өөрийгөө бусадтай харьцуулах
Энэ бол ялагдах тулаан.
Илүү ухаалаг, илүү сайхан галбиртай, илүү царайлаг, илүү чадварлаг гэх мэт хүн үргэлж байдаг.
Аль болох хамгийн сайнаараа байх дээр л анхаарлаа төвлөрүүл!
8. Юу тохиолдож болох талаар айдас, санаа зовох
Ихэнх тохиолдолд эдгээр зүйл хэзээ ч биелдэггүй, тэгвэл яагаад тэдэнд санаа зовох ёстой гэж.