Саяхан Японы харилцаа холбооны салбарыг тэргүүлэгч компаниуд болох DOCOMO, NTT корпорац, NEC корпорац, Fujitsu зэрэг компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээснээ мэдэгджээ.
Энэхүү пропотип төхөөрөмж нь 5G сүлжээний дараагийн эрин үеийг бидэнд ойртуулж буй бөгөөд хэвлэлийнхний мэдээлж байгаагаар эл төхөөрөмж нь нэг секундэд 100 гигабайт өгөгдлийг дамжуулах, нийт 300 гаруй футийн зайг хамрах хүчин чадалтай гэнэ. Эл үзүүлэлтийг өнөөгийн 5G сүлжээний хурдтай харьцуулбал даруй 20 дахин хурдтай ажээ.
Консорциумын хувьд төхөөрөмжийнхөө туршилтыг өнгөрөгч сарын 11-ий өдөр хийсэн бөгөөд туршилт амжилттай болсон байна.
Гэвч хэвлэлийнхний анхааруулж байгаагаар туршилт амжилттай болсон гээд 6G сүлжээг ойрын хугацаанд хэрэглээнд нэвтэрнэ гэж найдах хэрэггүй гэсэн юм.
Учир нь туршилт ердөө ганц төхөөрөмж дээр л хийгдсэн бөгөөд 5G сүлжээ л гэхэд онолын хувьд нэг секундэд 10 гигабайт өгөгдөл дамжуулах хүчин чадалтай ч бодит амьдрал дээр дунджаар 200 мегабайт өгөгдөл л дамжуулж байгаа ажээ.
Эх сурвалж: GizMochina