Өчигдөр Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хэдэн өдөр дараалан ширүүн бороо орсны улмаас уулын хурдны замын хэсэг нурсан байна.
Энэ үеэр замаар зорчиж байсан автомашинууд осолдож, 24 хүний амь үрэгдэж, гэмтэж бэртсэн 30 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Уулын бэлээр үргэлжилдэг Мэйлон хурдны замын 18 метр орчим урт хэсэг нурахад нийтдээ 20 автомашин нуралтаас үүссэн ангалд унасан байна.
Орон нутгийн эрх баригчид ослын газарт 500 орчим аврагчдыг илгээжээ.
Хүчтэй хар салхи өнгөрсөн амралтын өдрүүдэд мужийн төв Гуанжоу хотын аж үйлдвэрийн дүүргийг дайрах үеэр таван хүн амиа алдаж, 33 хүн бэртэж гэмтжээ.
Энэ үеэр тус хотод гольфын бөмбөгийн хэмжээтэй мөндөр орсон байна.
Эх сурвалж: BBC