Өнөө шөнө Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Дорнодын зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод 0.4мм бороо оржээ.
Энэ сарын 17-ны 08 цагаас 07 дугаар сарын 18-ны 08 цаг хүртэл баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-22.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон.
Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйл, Уянгад 20.0-22.0 мм, Баянхонгорын Эрдэнэцогт, Шаргалжуутад 21.0 мм, Хөвсгөлийн Төмөрбулагт 18.0 мм, бусад нутгаар 0.0-17.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.