“ТАНЫ ӨГЧ БУЙ САНАЛ ИРЭЭДҮЙН ХОЙЧ ҮЕД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БОЛНО”
Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс цахимаар санал асуулга авах хугацааг сунгаж байгаа талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс цахимаар мэдээлэл хийж байна.
Баганхангай дүүргийн иргэд 100% хувь саналаа өгчээ
SMART UB апликейшныг ухаалаг утсандаа суулгаснаар иргэний санал өгөх эрх нээгдэх бөгөөд нэг иргэн нэг л санал өгөхөөрөө онцлог аж. Өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд санал авах үйл ажиллагаа үргэлжлэх аж. Иргэн саналаа өгөхөд төвөгтэй биш ердөө 1-3 минутыг зарцуулах учир иргэдийг саналаа өгөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриаллаа.
НЗДТШ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Өөрийн хорооны гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлүүлэх юмсан гэж бодоод яваад байдаг, хаана хэрхэн хандахаа мэдэхгүй, заримдаа төрийн албан газрын үүд сахих болдог. Тэгвэл цахимаар санал өгөх нь асуудлыг холбогдох хүнд шууд хүрч байгаагаараа давуу талтай юм. Өмнө нь сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Иргэн бүр амьдарч байгаа орчноо сайжруулахын тулд дэмий санаа зоволгүй, SMART UB апплиэйкшнаар саналаа өгөөрэй” гэсэн юм.
Нийт 9 дүүргийн хэмжээнд 277 мянган иргэн гол төлөв гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, дахин төлөвлөлтийн талаар саналаа өгчээ. Одоогоор Улаанбаатарын 34,4 хувь нь саналаа өгсөн ба үүнийг 60 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
БГД-ийн иргэдийн 15%
БЗД-ийн иргэдийн 15%
Налайх дүүргийн иргэдийн 62,5%
СХД-ийн иргэдийн 37,5%
СБД-ийн иргэдийн 56%
ХУД-ийн иргэдийн 35%
ЧД-ийн иргэдийн 80,5%
Багануур дүүргийн иргэд 55%
Баганхангай дүүргийн иргэд 100% хувь саналаа өгчээ.