Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын
25-наас есдүгээр сарын 9-ний хооронд зарласан. Улмаар гурван сорилын шатанд
таван хүн тэнцэж үлдээд байгаа аж.
Тодруулбал,
–Хөдөлмөр
нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Г.Өнөрбаяр /МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш,
Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан/
–Хүнс
хөөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар Л.Баяртулга /тус яаманд газрын даргаар ажиллаж
байсан/
–Уул
уурхайн яамны ТНБД-аар Г.Нандинжаргал /Нийслэлийн
Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яаманд Тамгын газрын даргаар ажиллаж байсан/
–Гадаад
харилцааны яамны ТНБД-аар Д.Даваасүрэн /Монгол Улсын ерөнхийлөгчийн
зөвлөх, МУ-аас АНУ-д суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан/
–Хууль
зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан /өмнө нь ч хууль зүйн яамны төрийн
нарийнаар ажиллаж байсан/
Эдгээр хүмүүс шалгаруулалтад тэнцээд байгаа юм. Эрүүл мэндийн яамны Төрийн
нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг хойшлуулсан учир нэр дэвшсэн
зургаан хүн шалгаруулалтаа хүлээж байна. Харин гурван хүн шалгаруулалтад
тэнцээгүй байна.
Үндэстэн агентлаг